ГССҮТ: Наадмын өдрүүдэд хурдан морины уралдааны үеэр унаж гэмтсэн таван хүүхэд хүргэгдэн иржээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/07/9731c7c65975413ca80c287000424bc9.jpg

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2026 оны долдугаар сарын 10-наас 13-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2006 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 74 байгаагаас 0-9 насны хүүхэд 13, 10-18 насны хүүхэд 21 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн таван хүүхэд байгаа юм.