Б.Бадамцэцэг: 2022 онд хүртсэн Хөдөлмөрийн хүндэт медаль бол зөвхөн надад бус, манай сангийн хамт олонд олгосон үнэлгээ билээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 57 сек
260
legacy:2026/07/142.jpg

Өнгөрөгч өдрүүдэд Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Бадамцэцэгийн 2022 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялааж байх үеийн зураг олон нийтэд хүрч, багагүй шүүмжлэлийг дагуулаад байсан. Тэгвэл тэрбээр эл зурагтай холбоотой хөвөрч буй асуудалд анх удаа байр сууриа илэрхийлээ.

Тэрбээр "Энэхүү зураг нь 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр авсан зураг бөгөөд миний гардан авсан шагнал нь Хөдөлмөрийн хүндэт юм. Энэ нь зөвхөн надад бус, манай сангийн хамт олонд олгосон үнэлгээ билээ.

Тухайн үед бид алслагдсан сумдын 2,000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй амны хөндийн үзлэг, эмчилгээ, чих хамар хоолой, хүүхдийн сэтгэцийн эмч, нүдний эмч, охидын эмч, эхо гээд бүх талын үзлэг эмчилгээ хийж байсан. Мөн 2016 оноос эхлэн төрсөн өдрөө тохиолдуулан жил бүр 3–5 эмнэлэгтэй хамтран ажиллаж, нэг жилд дунджаар 300–400 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр манай National Dental Health and Education Foundation сангийн хамт олон 18,000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж, 30,000 гаруй эцэг эхэд цахим болон танхимын сургалт зохион байгуулаад байна.

Буруу, ташаа мэдээлэл түгээгдэж, олон нийтийн дунд үл ойлголцол, бухимдал төрүүлсэнд тухайн хүний өмнөөс хүлцэл өчье.

Бидний зорилго үргэлж нэг байсан, цаашид ч нэг хэвээрээ байх болно. Тэр нь хүүхэд бүрийн эрүүл инээмсэглэл, эрүүл ирээдүйн төлөө ажиллах юм.

Буруу, ташаа мэдээллээс үүдэн төрийн шагналын нэр хүнд, үнэ цэнэ бүдгэрч, олон нийтийн дунд буруу ойлголт төрөхгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

2. Цэцэг өргөх ёслолын үеэр санамсаргүй, хөндлөнгөөс авсан нэгэн зургийг хэсэгчлэн тасалж авч, бодит нөхцөл байдлаас нь салган янз бүрээр тайлбарлаж, мушгин гуйвуулж байгаад харамсч байна.

Тухайн зураг нь хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсний дараа эргэн алхаж байсан агшинд санамсаргүй буусан нэгхэн хормын зураг юм. Үүнийг өөр утга агуулгатай мэтээр түгээж буй нь бодит байдлыг илэрхийлэхгүй.

Миний хувьд төрийн дэг жаягийг чанд сахиж, ахмад үеэ хүндэтгэх, удирдах, удирдуулах ёсыг эрхэмлэн баримталж явахыг хэзээд илүүд үзнэ.

Миний зорилго хэзээ ч өөрийгөө дөвийлгөх байгаагүй, байх ч үгүй. Харин эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөн зүтгэж буй төрийн тусгай алба хаагчдынхаа эрх ашиг, эрүүл мэндийн төлөө төрөөс хэрэгжүүлж буй ажлыг хариуцлагатайгаар урагшлуулах нь миний үүрэг юм.

Нэг агшны санамсаргүй зургийг мушгин гуйвуулж хувь хүний үнэт зүйл, төрийн албаны ёс зүйг дүгнэх нь бодит үнэнд нийцэхгүй гэдгийг хүндэтгэн хэлье" гэв.

Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хэ цс

    ХАРААД Л БАЙМААР САЙХАН ЭНЕРГИТЭЙ ХҮҮХЭН БАЙНА ДАГ.

  • З
    Зочин

    Энэ хүүхэн асуудалтай явдалтай

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Нямдаваа гэгч сэйфнээс нь хэдэн зуун мянган доллар гарч ирч АТГ-д баригдан байцагдаж байсан гэмт хэрэгтэн. Бусад зөвлөхүүд нь ч гэсэн боловсрол биш царай харж сонгогдсон нь илт

  • Б
    Баяржаргал

    Би л лав 2 зээгийнхээ шүдийг хэзээ ч үнэгүй эмчлүүлж байсангүй.хаагуураа хэдэн мянган хүүхдэд үнэгүй үзлэг хийгдэв? Сонин л юм .

  • З
    Зочин

    Mundag emegtei shuu. Chimeegui hudulmurluj bdag. Henii ch gargaagui setgeliig gargaj ta bidnii huuhduudiig unegui emchilj ugdug

  • A
    Ard

    Harin tegeed huuhded ustai ajil ih hiisen bolood devshij bna!! Deed hee buren unshij bldaa Uheree ataarhaal uhchih geed bhiin chi tsarai muutai jijighen huuhen bh

  • A
    Ard

    Ajilaa l sain hii!!! Social ugaasaa nil trolluud bolson bas ajil hiideggui, zavtai, tsarai muutai hunuus l muu helj bgaa buu too

  • З
    Зочин

    Бөгсөөрөө зөвлдөг юм уу

  • З
    Зочин

    Яагаад эмэгтэй хүнийг дандаа бөгс бөөртэй хутгаж ингэж доошоо хийж элдвээр хэлнэ вэ? Царайлаг сайхан бүсгүй сайн ажиллаж болохгүй юу? Бидний хойч үе болсон үр хүүхдүүдийн төлөө олон сайн ажлыг хийдэг л юм байна. Энэ муухай юм бичээд байгаа, хүн муулах донтой хүмүүс одоо болимоор юмаа.

  • A
    Amgaa

    Gadaad tomilgoondoo bnga daguulj yawdag bho

  • З
    Зочин

    Эрдэмтэн мэргэд ерөнхийлөгчид зөвлөхгүй болохоор улс орныхоо байж байгаа царайг хар. Бод бод бод.

  • Б
    Б

    Хөдөлмөрийн хүндэт медалийг Номер 1 ээс гардан авчээ. Азтай юм....

  • З
    Зочин

    Одоогийн бүх шагнал мөнгөнийх гэхэд бараг хилсдэхгүй дээ Яагаад бүгдээрээ шагнал төмөрт дурладаг ба Ямарч үнэгүй цэнэгүй юм шиг санагддаг

  • И
    Иргэн

    Өсөхийн өлөн гэдэг билүү хөөрхий царай муутай Хүрэлсүх албан тушаалаа ашиглаж зөвлөх нэрийн доор баахан царайлаг охид хүүхнүүдийг цуглуулсан харагдна билээ зайлуул!!!

  • Б
    Би

    Хийж гавьсан юмгүй хүүхэн хошного долоож цүнх бариад л төрийн одон. Ичиж амьдар

  • З
    Зочин

    Mini bodlr hvvhded tustai vil hsn bj blno.ghde ygd iim hurdan tom alban tushaald ochiv

  • И
    Иргэн

    Аль 22оны шагналыг одоо болгоод эргүүтгээх юмаа.

  • А
    Ажлгүй цахим угагч нарт

    Эрүүл мэндийн төлөө... Ажлаа сайн хийх хэрэгтэй

  • И
    Иргэн

    Ерөнхийлөгч зөвлөх хоёрт😜 амжилт хүсье! 🤭🤭🤭

  • З
    Зочин

    Сайхан хүүхэн хөдөлмөрийн баатар өгөөд хусах юмсан

  • З
    Зочин

    Бөгс бөөрөөрөө л холбоотой биз өөр юу л байвал гэж

  • З
    Зочин

    Чимээгүй өнгөрөөх нь дээр байгаа юү дээ гэж, уг тайлбараас харагдаж байна. Ном сайн унш. Баялаг сайхан монгол хэлийг өргөн утгаар хэрэглэж сураарай. Маш ядмаг байна аа. Арай л ахадсан албан тушаал үнэн байна. Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг бол ер нь эрдэмтэн буурлуудын л хийдэг ажил даа.

  • З
    Зочин

    ene hoer yamap nootoi maasaaij bnaa haha

  • E
    Enhee

    Нэгэн залчуудын багштай байгаа кино бодолтой санаатай сэтгэлтэй сайн юм үзэж байсан. Зөв сайнтай кинод оролцсонд байсан учир буруу бодолгүй хүмүүсийн нэг юм болохоор өөрчилэхгүй учир буруу санах хэрэггүй. Сайн дүү нэр шүү.

  • И
    Иргэн

    Өдий зэрэгтэй ажлаа хийж яваа хүн олон байгаа болохоор нөлөөлөл байгааг нь түмэн мэдэж л байгаа гэсэн үг шүү

  • З
    Зочин

    Мөрөөрөө бүсгүй ш дээ. Мисс болсон, байсан нь буруу юу байхав, шагнуулж болно биз дээ