“Зураг дарж торгууль илгээхийг болиулах“ нийтийн өргөдөлд 1928 иргэн гарын үсэг зуржээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2026/07/548279791_1090385609933717_7802760452078323111_n1.jpg

Иргэд дүрэм зөрчсөн жолоочийг “102” аппликейшнаар мэдээлж, торгуулийн 10-20 хувийн урамшуулал авдаг болсон. Тэгвэл эл үйлдлийг болиулах нийтийн өргөдлийг иргэн санаачилж, D-Parliament дахь нийтийн өргөдөл цэсээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Үүнийг санаачлах үндэслэлээ тэрбээр "Монголд зогсоол зогсох байгууламж хүртээмжгүй хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд,торгууль нь зүгээр л мөнгө олох шийдвэр. Иймд автомашины зогсоолоо бүрэн шийдчихээд дараа нь торгуулиа тавьмаар байна. Хот төлөвлөлт хүн амын нягтрал ихтэй болсон нь иргэдийн буруу биш үе үеийн хотын дарга,засаглалын буруу учир 102 апп торгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ. Одоогоор тус санаачилгад 1928 иргэн гарын үсгээ зураад байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хууль зөрчиж амьдрах л гээд байгаа ямаа даа, хачирхалтай юм!

  • З
    Зочин

    Оркууд гарын үсэг цуглуулаад л хулгай луйвар хийдэг дүрэм журам зөрчдөг өө зөв болгоод байх юм уу Тэгээд бас улс хөгжихгүй бна гэж хуцна Харин ч эсрэгээр нь хууль дүрэм зөрчигчдийн эсрэг бүр олон хүнийг албан ёсоор ажиллуулах хэрэгтэй

  • Б
    Бодит байдал

    Орк байхаа больчих, учир нь торгуульдаа биш орк сэтгээлгэнд чинь байна.Ядаж бусдын хөдөлмөрийг хүндэлж сур.

  • З
    Зочин

    Болиулвал ОРКУУДАД л хэрэгтэй

  • З
    Зочин

    болиулж болохгүй оркууд үнэхээр хотжиж соёлтойгоор машин барих хүртэл торгууль байсан нь дээр