Ирэх даваа гарагаас дараах байршлуудад халуун ус тасарна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2026/07/1598adb9c3a6837ab9c8099391ea9cf7_480x320.jpg

Зуны их засварын төлөвлөгөөт ажлын хүрээнд нийслэлийн зарим хэрэглэгчдийн халуун усны хангамжийг долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Төлөвлөгөөт зогсолтын хүрээнд дараах хэсгүүдэд халуун усыг хязгаарлана. Үүнд:

-Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдэмийн театр орчим, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,

-Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ-ын орчмын хэрэглэгчид, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид

-Төрийн тусгай хамгаалалтын газар, Орос улсын элчин сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50-н орчмын хэрэглэгчид

-Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид, 11ж магистраль, Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчид

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Түргэн халаагч аваад халуун усаа зохицуулж болно бүх юм бэлэн байх нь жаргал биш бүгдийг амарчлах хэрэггүй

  • А
    Ахмад настан

    Өвөл тоггүй хэд хоносон юм сүржин зангаа болих хэрэгтэй манай улс шиг жаргалтай улс дэлхийн хаана ч үгүй мэргэжлийн байгуулагууд хийх ёстой засварын ажлуудаа хийх нь маш зөв

  • З
    Зочин

    Өвөл нь тоггүй зун нь халуун усгүй хэмжээгүй баян дарга нартай дампуу улс болждээ

  • З
    Зочин

    Жил болгон. Засвар хийнэ олигтойхон хийж чөдахгүй дандаа шат шатандаа эрх мэдлээрэй түрий барьж цавжаа хийхээр чинь яаж нэг насны .юм хийхэв дээ яана даа монгол эх орон минь өлөн бөөснүүдийн орон болж дээ

  • З
    Зочин

    яг юу хиихээрээ жил блгон бүх байршилд ус таслаж амьдралыг хүндрүүлдэг вэ?