Улсын хэмжээнд АИ92 автобензиний 25 хоног, дизель түлшний 26 хоногийн нөөцтэй байна
10

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ч.Хишигдалай шатахууны асуудлаар мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэрээ тэрбээр "Өнөөдрийн байдлаар АИ92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлшний 26 хоногийн нөөцтэй байна. Нийлүүлэлт ОХУ-аас тасралтгүй хийгдэж байна. Орон нутагт ачаалал 4-5 дахин нэмэгдсэн. Улсын хэмжээнд 1-2 дахин нэмэгдсэн талаар ААН-үүд мэдээлэл ирүүлж байна" гэлээ.



