ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин 42 сек
30
legacy:_shariljjj/1/1111/751563216_1364875649153299_5080593743721737780_n.jpg

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Эмомали Рахмон Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн зочидтой мэндчилж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Эмомали Рахмон Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч Эмомали Рахмон “Чингис хаан” үндэсний музейд зочилж, Монголын түүх, соёл, зан заншилтай танилцахаар төлөвлөж байна.

legacy:_shariljjj/1/1111/754201844_1364875645819966_5644564955827579313_n.jpg

Бүгд Найрамдах Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд энхийн хэлэлцээр, төрийн институц, эдийн засаг, Үндсэн хууль, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбар зэрэгт үе шаттай шинэчлэл хийж, 2020 оноос дижитал шилжилт, байгаль орчны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй бодлого явуулж байгаа юм.

Тажикистан нь 10 гаруй сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 17 орчим тэрбум ам.доллар. Эдийн засагт нь өнгөт металл, усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, хүнс, хөнгөн болон химийн үйлдвэр голлох үүрэгтэй.

Эрдэс баялаг, хөвөн, анхдагч хөнгөн цагаан, эрчим хүч, жимс, хүнсний ногоо, хөвөн даавуун утас, цемент, арьс, шир экспортод гаргаж, хүнс, машин, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг.

Тажикистан нь гол мөрөн, нуур, усны нөөц арвинтай. Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол мөрөнд ноогддог бөгөөд цэнгэг усныхаа нөөцөөр дэлхийд наймдугаарт ордог юм.

legacy:_shariljjj/1/1111/751389573_1364876052486592_1429099927607317567_n.jpg legacy:_shariljjj/1/1111/751563211_1364876232486574_8627375419456383749_n.jpg legacy:_shariljjj/1/1111/751563562_1364876045819926_2255989238788112960_n.jpg legacy:_shariljjj/1/1111/751563584_1364876235819907_5045388909321392147_n.jpg legacy:_shariljjj/1/1111/751578453_1364876529153211_1359142286674485098_n.jpg legacy:_shariljjj/1/1111/751591774_1364876392486558_6959910602317855911_n.jpg legacy:_shariljjj/1/1111/751784370_1364876575819873_5537720962267441799_n.jpg legacy:_shariljjj/1/1111/752150893_1364876675819863_6880427185148400075_n.jpg legacy:_shariljjj/1/1111/753150760_1364876139153250_8560577358841640312_n.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/07/21

    ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭГДЭЖ ТУН УДАЛГҮЙ АХИН ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН АХИН МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГА УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ УДАА ГАРГАЖ БАЙХАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨХ ЁСТОЙ БАЙТАЛ ЯМАР УЧРААС ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ОЛГУУЛАХ САНАЛ ОРУУЛЖ БРИГАДЫН ГЕНЕРАЛ БОЛГОСОН ХЗ САЙД ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ ГЭДЭГЭЭ АРД ТҮМЭНД ХАРУУЛАВ. ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГАА ЗҮЙЛИЙНХЭЭ ЭСРЭГ БАЙДАГ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧИЙГ ЗАЙЛУУЛАХ БОДИТ КЕСС. ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАСАН ГЭЖ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ БАЙХАД ЭНЭ ХУУЛЬ САЙДЫН ҮЕД ДОТООДЫН ЦЭРЭГТ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ШТАБЫН ДАРГЫГ ГЕНЕРАЛ ЦОЛООР ШАГНУУЛСАН АНХНЫ ХУУЛЬ ЗҮЙН САЙД. ИЙМ ХУУЛЬ ЗҮЙН САЙДААС ШУДАРГА ЁС ХҮЛЭЭХ НЬ ЦАГИЙН ГАРЗ. ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

  • И
    ИРГЭН2026/07/21

    ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭГДЭЖ ТУН УДАЛГҮЙ АХИН ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН АХИН МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГА УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ УДАА ГАРГАЖ БАЙХАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨХ ЁСТОЙ БАЙТАЛ ЯМАР УЧРААС ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ОЛГУУЛАХ САНАЛ ОРУУЛЖ БРИГАДЫН ГЕНЕРАЛ БОЛГОСОН ХЗ САЙД ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ ГЭДЭГЭЭ АРД ТҮМЭНД ХАРУУЛАВ. ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГАА ЗҮЙЛИЙНХЭЭ ЭСРЭГ БАЙДАГ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧИЙГ ЗАЙЛУУЛАХ БОДИТ КЕСС. ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАСАН ГЭЖ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ БАЙХАД ЭНЭ ХУУЛЬ САЙДЫН ҮЕД ДОТООДЫН ЦЭРЭГТ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ШТАБЫН ДАРГЫГ ГЕНЕРАЛ ЦОЛООР ШАГНУУЛСАН АНХНЫ ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ИЙМ ХУУЛЬ ЗҮЙН САЙДААС ШУДАРГА ЁС ХҮЛЭЭХ НЬ ЦАГИЙН ГАРЗ. ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.