Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан болж, бариандаа орлоо. Уралдаанд 142 азарга бүртгүүлсэн боловч гарааны зурхайгаас 81 азарга гарчээ.
Түрүү магнайд: Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга
Аман хүзүү: Дундговь аймгийн Өлзийт сумын Батсүхийн Наранхүүгийн хул азарга
Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагва солонго хүрэн азарга
Айргийн дөрөв: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Батмөнхийн Тогтохын халзан азарга
Айргийн тав: Төв аймгийн Борнуур сумын уяач Мөнхтэнгэрийн Сайнзаяагийн хурдан халзан азарга
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!