Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон тул ажил хаялтаа цуцаллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Эрчим хүчний ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон тул ажил хаялтаа цуцаллаа. Тодруулбал, тус салбарынхан энэ сарын 30-наас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдэж, цалинг 30 хувиар нэмэх шаардлагыг тавьсан. Харин эл шаардлагад Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Одоогоор 30 болон түүнээс дээш хувиар цалинг нэмэгдүүлэх боломжгүй. Эхний ээлжид 10 хувиар нэмэгдүүлнэ" гэсэн юм. Үүний дараагаар хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл Эрчим хүчний яам нь Үйлдвэрчний эвлэлийн талаас тавьсан цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн авснаар ажил хаялтыг ийнхүү албан ёсоор зогсоохоор болжээ.

П.Ганзориг: Оюу толгойн хэлэлцээр үр дүнтэй боллоо гээд тайвширч сэтгэл ханаж болохгүй, эдийн засагт шууд нөлөө үзүүлэхгүй
П.Ганзориг: Оюу толгойн хэлэлцээр үр дүнтэй боллоо гээд тайвширч сэтгэл ханаж болохгүй, эдийн засагт шууд нөлөө үзүүлэхгүй
 
Монголын U20 шигшээ баг эхний тоглолтдоо 7:0-ээр хожлоо
Монголын U20 шигшээ баг эхний тоглолтдоо 7:0-ээр хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.