ЦЕГ: Оюу толгойн баяжмалын замыг хаасан “Эрс шинэчлэл“ хөдөлгөөнийхөнд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулан, мэдэгдэл шаардлага өгч замыг чөлөөлүүлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Өчигдөр буюу 2026 оны 6‑р сарын 17‑ны өглөөний 9 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан нөхцөл байдал үүссэн. Улмаар Ерөнхий сайдын зүгээс Оюу толгойн үйл ажиллагаанд хууль бус саад хийж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд өгөөд байсан билээ. Тэгвэл эл асуудлын хүрээнд ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

Эл мэдээлэлд "2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний н.Энхбат тэргүүтэй 8 иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах "Оюутолгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км уулзварыг тухайн өдрийн 09.00 цагаас эхлэн хаасан.

Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Эрс шинэчлэл хөдөлгөөний иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, хэрэгжилтийг хангуулан, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан.

Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн жагсах эрх нь нээлттэй боловч, замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих эрх болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хуулиар хориглосныг анхааруулъя" гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
 
Ж.Алдаржавхлан: Нийслэл дэх төсвийг царцааснаас болж наадмын найруулагч, уран бүтээлчдийн цалинд нэг ч төгрөг өгөөгүй байгаа
Ж.Алдаржавхлан: Нийслэл дэх төсвийг царцааснаас болж наадмын найруулагч, уран бүтээлчдийн цалинд нэг ч төгрөг өгөөгүй байгаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!