ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Энэ жил наадмаар 1024 бөх барилдах ёстой“ гэв

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 48 секунд

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буйтай холбогдуулан наадмаар 1024 бөх барилдана, барилдахгүй гэсэн асуудал үүссэн. Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

"Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана” гэж хуульчилсны дагуу энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдах ёстой. Учир нь:

1. Их Монгол Улс байгуулагдсан болон Ардын хувьсгал гэсэн өөр, өөр он цагт болсон түүхэн үйл явдлын тэгш ой давхцах огт боломжгүй тул хоёуланг нь давхцуулах мэтээр ойлгож, тайлбарлах нь буруу. Их Монгол Улс 1206 онд байгуулагдсан бол Ардын хувьсгал 1921 онд ялсан бөгөөд хэрэв Их Монгол Улс 1211 онд байгуулагдсан, эсвэл Ардын хувьсгал 1926 онд болсон тохиолдолд л эдгээр түүхэн үйл явдлын тэгш ой давхцах боломжтой болох байсан.

2. Хуулийн заалтын “Улсын баяр наадамд 10 жил тутам…” гэдэг нь дээрх хоёр түүхэн үйл явдлын тэгш ойг тэмдэглэх давтамж буюу цаг хугацааны интервалыг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, 20, 30, 50, 100 жил тутам биш, харин 10 жил тутамд дээрх хоёр түүхэн үйл явдлын тэгш ойгоор 1024 бөх барилдахаар заажээ.

Жич: УИХ-аас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022.06.28-ны өдөр баталсан бөгөөд 9.1 дэх хэсгийн дээрх зохицуулалт нь хуучин байгаагүй, шинээр орсон заалт тул одоо л хэрэглэх юм байна. Хүмүүс цагаан дээр хараар бичсэн хуулийн заалтын талаар өөр, өөр ойлголттой байх шиг байсан тул хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэхэд нь дөхөм болгож байр сууриа ийнхүү илэрхийлэв. Аварга, арслан, заан, начин гээд улс, аймаг, цэргийн цолтой идэр залуу бөхчүүд бэлтгэлдээ гарч, шинэ цол, амжилтын төлөө хөдөлмөрлөж байгаа үед хэрэгтэй байж магадгүй" гэжээ.

Хамгийн анхны 100 оролцогчтой хурд хүч, авхаалж самбаа сорьсон “Наадгай“ ТВ шоу гарч эхэллээ
Хамгийн анхны 100 оролцогчтой хурд хүч, авхаалж самбаа сорьсон “Наадгай“ ТВ шоу гарч эхэллээ
 
ТОДРУУЛГА: НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгчийг хориогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ТОДРУУЛГА: НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгчийг хориогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!