Өнгөрөгч Баасан гарагт монгол төрийн гурван өндөрлөгийн хоёр нь дараалан огцорсон үйл явдал боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачилж, 50 гаруй гишүүний гарын үсэг цугларснаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Эл саналыг хэлэлцэх ТББХ-ны хуралдаан хоёр ч удаа хойшилсны эцэст шийдвэрээ гаргаж, чуулганы "босго" давсан байдаг.
Гэвч өнгөрөгч пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх байсан ч зарим гишүүд "Хууль бус санал хураалт явуулах гэж байна" гэж үзэн, чуулганыг хуралдаанд орж ирэлгүй бойкот хийсэн. Харин эцэст нь Баасан гарагийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулахад, гишүүдийн олонх буюу 71 нь дэмжсэнээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулж, түүний Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон юм.
Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах асуудалд саналаа өгсөн гишүүдийн нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй 41 гишүүн
- Т.Аубакир
- М.Бадамсүрэн
- Э.Бат-Амгалан
- Р.Батболд
- Ж.Батжаргал
- Д.Батлут
- Н.Батсүмбэрэл
- Б.Батцэцэг
- Э.Батшугар
- Б.Бат-Эрдэнэ
- Д.Бум-Очир
- С.Бямбацогт
- Ж.Галбадрах
- Х.Ганхуяг
- Г.Дамдинням
- Б.Дэлгэрсайхан
- Б.Жавхлан
- Х.Жангабыл
- Б.Заяабал
- Ж.Золжаргал
- С.Зулпхар
- С.Лүндэг
- Т.Мөнхсайхан
- З.Мэндсайхан
- Н.Наранбаатар
- У.Отгонбаяр
- Д.Рэгдэл
- Л.Соронзонболд
- Ч.Ундрам
- Д.Үүрийнтуяа
- Н.Учрал
- Б.Хэрлэн
- Д.Цогтбаатар
- Ж.Чинбүрэн
- Б.Чойжилсүрэн
- Ө.Шижир
- Л.Энх-Амгалан
- Б.Энхбаяр
- Ж.Энхбаяр
- Д.Энхтүвшин
Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн 71 гишүүн
- О.Алдаржавхлан
- О.Алтангэрэл
- Н.Алтанхуяг
- Н.Алтаншагай
- Д.Амарбаясгалан
- С.Амарсайхан
- А.Ариунзаяа
- Х.Баасанжаргал
- Д.Батбаяр
- О.Батнайрамдал
- Х.Баттулга
- П.Батчимэг
- Ж.Бат-Эрдэнэ
- Б.Баярбаатар
- Ж.Баярмаа
- Ж.Баясгалан
- Б.Бейсен
- Э.Болормаа
- Х.Булгантуяа
- Ш.Бямбасүрэн
- Г.Ганбаатар
- Ж.Ганбаатар
- С.Ганбаатар
- Д.Ганбат
- П.Ганзориг
- Д.Ганмаа
- Л.Гантөмөр
- М.Ганхүлэг
- Ц.Даваасүрэн
- Б.Жаргалан
- Д.Жаргалсайхан
- Ц.Идэрбат
- Ч.Лодойсамбуу
- Г.Лувсанжамц
- М.Мандхай
- Л.Мөнхбаатар
- Ц.Мөнхбат
- Л.Мөнхбаясгалан
- Б.Мөнхсоёл
- Ц.Мөнхтуяа
- Б.Найдалаа
- М.Нарантуяа-Нара
- Ч.Номин
- О.Номинчимэг
- Н.Номтойбаяр
- Э.Одбаяр
- С.Одонтуяа
- Г.Очирбат
- Л.Оюун-Эрдэнэ
- Д.Пүрэвдаваа
- Б.Пүрэвдорж
- П.Сайнзориг
- Ц.Сандаг-Очир
- О.Саранчулуун
- М.Сарнай
- Р.Сэддорж
- Ц.Туваан
- Б.Түвшин
- Б.Тулга
- Х.Тэмүүжин
- Г.Тэмүүлэн
- А.Ундраа
- Б.Уянга
- Г.Уянгахишиг
- Г.Хосбаяр
- О.Цогтгэрэл
- Л.Энхнасан
- Д.Энхтуяа
- М.Энхцэцэг
- С.Эрдэнэбат
- С.Эрдэнэболд
Чуулганы хуралдаанд оролцоогүй 15 гишүүн
Эмнэлгийн чөлөөтэй
- С.Цэнгүүн
- Ц.Баатархүү
Гадаад томилолттой
- Дав.Цогтбаатар
- Б.Батбаатар
- С.Замира
Тасалсан
- О.Амгаланбаатар
- Ч.Анар
- Ж.Батсуурь
- Х.Болормаа
- А.Ганбаатар
- Т.Доржханд
- П.Мөнхтулга
- П.Наранбаяр
- Б.Пунсалмаа
- Р.Эрдэнэбүрэн