Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ-2024: Сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид нэгдсэн самбарт сурталчилгаагаа байршуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн хүмүүс маргааш /2024.06.10/ 08:00 цагаас эхлэн үнэмлэхээ гардан авах талаар бид мэдээлсэн билээ. Улмаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.

Энэ удаагийн сонгуулиар олон нийтийн гудамж, талбайд олон сурталчилгааны самбар бус нэгдсэн самбар байршуулахыг СЕХ-ноос мэдэгдсэн. Тодруулбал, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас өөр барилга байгууламжид сурталчилгааны самбар тавихгүй.

Сурталчилгааны нэгдсэн самбар байршуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хоригложээ.

“Монгол 93” нэгдэл байгуулагдлаа
“Монгол 93” нэгдэл байгуулагдлаа
 
Б.Батцэцэг: УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг шалгалтад тэнцсэн учраас ХБНГУ-д элчин зөвлөхөөр,  Д.Сарангэрэл Болгар Улсад элчин зөвлөхөөр томилогдсон
Б.Батцэцэг: УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг шалгалтад тэнцсэн учраас ХБНГУ-д элчин зөвлөхөөр, Д.Сарангэрэл Болгар Улсад элчин зөвлөхөөр томилогдсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.