Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КАЗИНОГИЙН ТУХАЙ ХУУЛЬ: Тусгай зөвшөөрөл олгох, сунгахад 1 тэрбумын “хураамжтай“, тоглогчийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
7 минут 33 секунд

Шинэ он гарахаас сар гаруйн өмнө Монгол Улсын Засгийн газар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” хэмээн албан ёсоор зарлаж, нэг сая орчим жуулчинг эх орондоо хүлээн авна гэх "өөдрөг" зорилтыг дэвшүүлж буйгаа зарласан. Эл зорилтын хүрээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Казиногийн тухай хууль"-ийг өргөн барьж, аялал жуулчлалыг салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засагт бодит хувь нэмэр оруулна хэмээн үзэж буйгаа тодотгосон. Хуулийн нэр олны чихэнд хүрэхээсээ авхуулаад өнөөдрийг хүртэл олон нийтийн санал, шүүмжлэлийг хүртэж байна. Тэгвэл "Казиногийн тухай хууль"-ийн агуулгыг багцлан, дараах инфографикаар уншигч танд хүргэж байна.

-ҮЙЛЧИЛГЭЭ: Казинод МУ-ын иргэнийг НЭВТРҮҮЛЭХГҮЙ-

Казиногоос болж нийгэмд үүсэж болзошгүй сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх үүднээс эл заалтыг оруулсан хэмээн тодотгосон байх аж. Өөрөөр хэлбэл, казиногоос бусад үзвэр үйлчилгээ /Монгол Улсын иргэд үйлчлүүлж болох казиногийн цогцолбор дахь хоолны газар, дэлгүүр, үзвэр, үйлчилгээ, түрээс гэх мэт аялал жуулчлалын бусад үйлчилгээ)-г авч болох юм.

-ХАРИУЦЛАГА: Монгол Улсын иргэн казинод нэвтэрч тоглосон бол олсон орлогоо хураалгаж, 300 мянган төгрөгөөр ТОРГУУЛНА-

Казиногийн байгууламжид Монгол Улсын иргэн нэвтрүүлэхийг хориглосон заалттай тул эл үйлдэл нь хууль бус. Энэ утгаараа тухайн Монгол иргэнийг мэдсээр байж дотогш нэвтрүүлсэн бол ноцтой зөрчилд тооцож, эргээгээд казиногийн үйл ажиллагаа эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах юм.

-ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ: Казино эрхлэх тусгай зөвшөөрлийг ЗАСГИЙН ГАЗАР олгоно-

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан. Дээрх зохицуулалтаас гадна энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар Засгийн газар олгохоор, хууль тогтоомжийг мөрдөж ажилласан бол энэхүү хугацааг 10 жилээр сунгахаар тусгасан.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр тусгасан.

-ҮҮРЭГ: Казино эрхлэгч Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоогоо хийж, өдөр тутмын ОРЛОГОО БАЙРШУУЛНА-

Хуульд тусгаснаар Казиногийн тоглоом нь дараах төрөлтэй байна. Үүнд, ширээний тоглоом, автомат тоглоом, слот машин багтаж буй. Казино эрхлэгчид дээрх үндсэн дөрвөн шаардлагаас гадна цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх шаардлагыг тавьж байгаа юм.

-ТАТВАР: Долоо хоног бүр төрийн санд төвлөрүүлж, зарим хэсгийг Ирээдүйн өв санд шилжүүлнэ-

Татварын хувьд бусад улс орны жишгийг болон улсын төсөвт татварын орлого тасралтгүй төвлөрөх байдлыг харгалзан казиногийн онцгой албан татварыг улсын төсөвт ашигтай байх хувилбарыг сонгосон нь энэ аж. Эдгээрээс гадна казино эрхлэгчийн казиногийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа (Монгол Улсын иргэд үйлчлүүлж болох казиногийн цогцолбор дахь хоолны газар, дэлгүүр, үзвэр, үйлчилгээ, түрээс гэх мэт аялал жуулчлалын бусад үйлчилгээ)-наас олсон орлогод Монгол Улсад аж ахуй эрхэлдэг бусад этгээдийн адил хуульд заасан албан татвар ногдуулахаар заасан байна.

Тоглогчийн хонжворын орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй

-Үйл ажиллагаагаа 7-оос дээш хоногийн хугацаатай хүндэтгэн шалтгаангүйгээр зогсоох ХОРИОТОЙ-

Дээрх үйлдлүүдийг хуулиар хориглож оруулсан. Харин дараах нөхцөл байдалд тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэхээр заасан. Үүнд:

-Казино эрхлэгч Зөвлөлийн өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Зөвлөл казиногийн тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ

-Казино эрхлэгч нь татварын өр төлөх эцсийн хугацааг нэг, түүнээс дээш жилийн хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Зөвлөлд хүргүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөл казиногийн тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.

Хуульд ноцтой хэмээн үзсэн зөрчлүүдийн улмаас тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар болсон бол казиногийн цогцолбор, казиногийн тоног төхөөрөмж болон казиногийн үйл ажиллагаатай хамааралтай бусад хөрөнгийг Засгийн газар нөхөн төлбөргүй хурааж авах юм.

-Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах хураамж 1 тэрбум-

Казиногийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх юм. Эл хуулийн төсөл боловсруулагдахтай зэрэгцэн хэд хэдэн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт орж буй. Тухайлбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 19 дүгээр заалтад нэмэлт орж, 19.1.11.казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүний хугацааг сунгахад 1 000 000 000 төгрөг хэмээн оруулахаар тусгасан.

-МАКАО: Эдийн засгийнхаа 75 хувийг казиногоос бүрдүүлж байна-

Монголд казино байгуулах эл хуулийн төслийн хүрээнд дэлхийн бусад орнуудад казиног хэрхэн "нутагшуулсан" талаар мэдээллийг судалж, дурджээ. Үүнээс иш татан гурван улсын мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Үүний нэг нь Макао юм.

-БНСУ: 2020 онд казиногоос 887 сая ам доллар төвлөрүүлсэн-

-СИНГАПУР: 2 орчим тэрбум долларыг дан ганц казиногоос олсон татвар эзэлж байна-

-Зөвлөлийн дарга, гишүүн казинод албан үүргийн дагуу нэвтэрч болох боловч тоглохыг хориглоно-

Казиногийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус мөрийтэй тоглоомын зөвлөлийн үйл ажиллагааг энэ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэхээр боловсруулж байгаа.

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд тусгасан бөгөөд уг зөвлөл нь казинод тоглуулж болох мөрийтэй тоглоомын нэр төрлийн жагсаалт, мөрийний дээд хэмжээг батлах, тоглогчдоос цаасаар болон цахимаар гомдол хүлээн авах, шийдвэрлэх, гомдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, казиногийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус эсхүл гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгаад байна. Иймд эл зөвлөлийн дарга, гишүүн казинод албан үүргийн дагуу нэвтэрч болох боловч тоглохыг хориглохоор тусгажээ.

ХХОАТ: 11 сая төгрөгийн орлоготой бол 1,150,000 төгрөгийн татвар төлнө
ХХОАТ: 11 сая төгрөгийн орлоготой бол 1,150,000 төгрөгийн татвар төлнө
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.