Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хатанбаатар: 11 улсын циркчид сургуультай баавгай, муур нохой, аварга могойн үзүүлбэрээр хүүхэд багачуудаа баясгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Bravo Circus олон улсын циркийн тоглолт Улаанбаатар хотод болох гэж байна. Тодруулбал, ирэх аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд олон улсын циркчид цуглах нь. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм байна. Бид тоглолтын талаар "Circus Mongolia" XXK-ийн захирал Ч.Хатанбаатараас тодрууллаа.

-Дэлхийн циркийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчин манай улсад циркийн тоглолт хийх гэж байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Циркийн урлаг бол орон зайн урлаг. 11 улсын циркчид нэгдэж, хүүхэд багачууддаа циркийн урлагаа сурталчлах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээр олон улсын циркийн үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байна. Циркийн тоглолт Монгол бөхийн өргөөнд тоглогдоно.

-Тоглолтод ямар уран бүтээлчид, амьтад оролцох вэ?

-Аравдугаар сарын 21-нээс Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтод олон улсад үзэгчдийн дунд байр сууриа олсон нэртэй циркчид тоглоно. ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглоно. Мөн амьтан гэж бие даасан том төрөл байдаг. Сургуультай баавгайнууд, муурнууд, хөгжилтэй нохойнуудын тоглолт гэх мэт. Аварга могойн үзүүлбэр бий. Дэлхийн үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ таниулсан жүжигчид ирсэн учраас манай үзэгчдэд таалагдаж, хүүхэд багачуудыг баясгаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, нэг үдшийг сайхан өнгөрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Цирк бол өнгө өнгийг үзүүлж чаддагаараа онцлог байдаг. Хүүхдэд зориулсан учраас үзвэрийн үргэлжлэх цаг хоёр цагаас хэтрэхгүй.

Циркийн найруулагч Д.Зоригт "Цирк үзэж өсөөгүй үе гарч ирж байна. Тиймээс Бөхийн өргөөнд аав ээжтэйгээ очиж, дэлхийн циркийн тоглолтыг үзэх боломжтой. Цирк шиг маш гоё орчин бүрдүүлнэ. Алиалагч, сургуультай амьтадтай маш сонирхолтой үзүүлбэрийг үзүүлнэ. Бид хоёр сар гаруйн хугацаанд бэлдэж байна. Нийт 11 улсын 86 жүжигчид, циркчид оролцоно. Тоглолтын гол онцлог нь бүжигчид байна. Морьтоны үзүүлбэр, сургуультай баавгай, муур нохойн үзүүлбэр, түүнчлэн аварга могойн үзүүлбэр бий. Циркийн маш том хэмжээний орон зайн үзүүлбэрийг үзүүлэх болно. Сүүлийн 10-аад жил оройн зайн үзүүлбэрийг иргэд үзээгүй байх. Агаарын гимнастик гэх мэт. Хуучин цирк ямар байсан. Яг тэр мэдрэмжийг өгөх болно" хэмээлээ.

Билет Захиалга: TICKET.mn Цахим Тасалбар, Монгол бөхийн өргөөний кассаар зарагдана. Тасалбарын үнэ 40000 төгрөг. Лавлах утас: 8877-0003, 8986-2966

С.Бямбацогт: Шаардлагатай цементийг дотоодын үйлдвэрлэгчид шуурхай нийлүүлж эхэлснээр замын ажил төлөвлөгөөт хугацаандаа амжих боломж бүрдлээ
С.Бямбацогт: Шаардлагатай цементийг дотоодын үйлдвэрлэгчид шуурхай нийлүүлж эхэлснээр замын ажил төлөвлөгөөт хугацаандаа амжих боломж бүрдлээ
 
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөж, дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөж, дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.