Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон төрийн нарийн бичгийн дарга нар

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 29 секунд

Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилогдсон 1036 алба хаагч буйг бид өмнө мэдээлсэн. Эдгээрийн дунд гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга шинээр томилогдсон ба үүнд ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг, БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн нар багтаж байгаа юм.

Ц.Эрдэмбилэг нь

2003-2019: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч
2012-2019: “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал
2019-2020: онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал

2021 оны хоёрдугаар сараас одоог хүртэл ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг  гэж хэн бэ

С.Оюунбилэг нь

2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч

2005-2007: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер

2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал

2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86-р үүрийн тэргүүлэгч

2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал

2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн

2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн

2021 оны есдүгээр сараас одоог хүртэл Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Л.Цэдэвсүрэн: Төрийн албан хаагчийн цалингийн бүтцэд өөрчлөлт оруулах ёстой

Л.Цэдэвсүрэн нь

1985-1987: Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин

1994-1996: Соёлын яаманд сайдын туслах

1996-1997: Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх

1997-2000: Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн

2000-2004: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга

2004-2016: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2017-2019: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга

2020.05.13-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2020-2021: Боловсрол, шинжлэх ухааны сайд

2021 оны аравдугаар сараас одоог хүртэл БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрснөөс дөрвөн иргэн амиа алджээ
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрснөөс дөрвөн иргэн амиа алджээ
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.