“Баруун бүсийн хурд-2026” даншиг наадмын өсвөрийн барилдаанд Б.Сайнгэгээ түрүүллээ
00

Даншиг наадмын өсвөрийн барилдаанд 44 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Отгон сумын харьяат Баасанхүүгийн Сайнгэгээ, Баянтэс сумын харьяат Энх-Отгоны Дэлгэрдалай, Увс аймгийн харьяат Мягмарын Билгүүн Цагаанхайрхан сумын харьяат Цэдэнбалын Буян-Очир нар үлдэж Отгон сумын харьяат Баасанхүүгийн Сайнгэгээ түрүүлж, Баянтэс сумын харьяат Энх-Отгоны Дэлгэрдалай үзүүрлэв.



