Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 57 сек
170
legacy:munkhbayasgalan gishuun/NewFolder/received_2285837528925795.jpg

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын арван есөн буюу 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын өмнөх орой Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар Итгэл, Санжаанамсиг, Зүгдор, Тамжаджав, Хорвоонжиг, Сэртүв, Одсүрэн, Шагжтүв болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Лам, хуврагууд ном уншиж, дун, хэнгэрэг зэрэг хөгжим эгшиглүүлэн овооны эздийг урин залах зан үйл үйлдлээ. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчид лусыг баясгаж хатдын бүжиг бүжиглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул овоо, ус мөрний тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ.

Олон мянган жилийн тэртээгээс хүн зон, амьтан, ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн Хөвсгөл нуураа монголчууд “Далай ээж” хэмээн нэрийдэж, ижий шигээ дээдлэн хүндэтгэдэг түүхэн уламжлалтайг дурдав.

legacy:munkhbayasgalan gishuun/NewFolder/received_10195235176642351024x682.jpeg

Байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад монголчуудын уул овооны тахилга өндөр ач холбогдолтой хэмээн үзэж, ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэснийг тэмдэглэлээ.

Мөн төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул, усны онцлогийг нь тодруулан судалж, сурталчлан таниулж байгааг онцлов.

Тэрбээр Хөвсгөл нуурын эх, хүү 13 овооны тэнгэр, Цогт охин тэнгэрийн дүрт лус, найман аймгийн нөхөд төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж, эх дэлхий этүгэн газраа рашаан усаараа мөнхөж тэтгэж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо Хөвсгөл нуурын лус, савдагт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хөвсгөл аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Л.Төмөрбаатарт гардуулан өглөө.

legacy:munkhbayasgalan gishuun/NewFolder/received_10509451206431761024x682.jpeg

Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэр “Далай ээжийн магтаал”-ыг хайллаа.

Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх идээ будаа, амттаны дээжийг хангай, дэлхийд өргөлөө.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан П.Амарсайхан “Монгол далай” дууг дуулж, лус, савдагт хүндэтгэл илэрхийлэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх овооны өмнө мэхийн ёсолж, лус, савдагт дахин хүндэтгэл үзүүлснээр төрийн тахилгын ёслол өндөрлөлөө.

Манай улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх, нэн ховор араатан, жигүүртний өлгий нутаг болсон нуурын цэвэр цэнгэг, ариун дагшин байдал, унаган төрх, ургамал, амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлигийг Гал морин жилд буулгасан.

Нуурыг хамгаалах санаачилга гаргасны дагуу нуурт живсэн усан онгоц, машин, техникийг 2021-2025 онд татан гаргасан юм.

Ингэснээр 50 орчим мянган литр шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд алдагдахаас сэргийлж чадсан.

Энэ жил Хөвсгөл нуурын орчмыг цэвэрлэх хоёр сарын аян өрнүүлж, нуурыг судлах Олон улсын төв байгуулаад байна.

legacy:munkhbayasgalan gishuun/NewFolder/received_13650654850057241024x682.jpeg legacy:munkhbayasgalan gishuun/NewFolder/received_17586329853160821024x682.jpeg
Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 сар өмнө

    Тасганы овоо, Зайсан толгой, Хатан Туул гээд бусдыг нь ялгаад байгаа юм уу

  • З
    Зочин2 сар өмнө

    Энэ жүжигчин ингэж жүжихээс өмнө хөвсгөл нуур байдагаараа байсан л санагдах юм, хайран мөнгө, хайран бензин шаьахуун, хайран олон төрийн албан хаагчийн цаг зардал

  • М
    Монгол Улсын иргэн2 сар өмнө

    Эхлээд ард иргэдийнхээ мунхаг харанхуй тархи толгой, сэтгэл оюунд байгаль дэлхийгээ хайрлах ухаан, сэтгэлгээг суулгах, нялх балчраас нь сургах, хүмүүжүүлэх, сурталчилан таниулах ажлаа зохион байгуулж, явуулаач ээ. Мунхаг тархи юу ч хүлээж авахгүй Ядахдаа л зугаалж, тэнэсэн газартаа хогоо үлдээхгүй, баас шээсээрээ буртаглахгүй байвал тэр чинь л ТОМ ХҮНДЛЭЛ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ УХААН, СЭТГЭЛ шүү дээ, эргүүнүүд ээ.

  • З
    Зочин2 сар өмнө

    Энийг л тахихгүй бол болохгүй байна уу ард түмний амьдрал улс орон чинь тэгээд өөдлөхүү дээр дооргүй мунхаг болж дууслаа үхэр монголчууд аа

  • З
    Зочин2 сар өмнө

    Энэ хүнээр үхрээ тахиулах юмсан

  • З
    Зочин2 сар өмнө

    Энэ солиотын дээл хүзүүгүй элбэгдоржийхтой тоогоорой ойролцоо боллоо. Татвар төлөгчийн мөнгө

  • З
    Зочин2 сар өмнө

    Энэ нөхөр энд тэнд очин уул ус тахилга гээд нисээд явах юмаа ар хойгуур нь нөгөө хурган төлгөн коммунистууд нь ч ёстой нэг ар нуруунд нь хутга шааж байнаа одоо юу гэнэ вэ тэгш сондгойгоор нь тавин мянган бензин олгоно гэх шиг яваандаа төрсөн он сар өдрөөр нь шатахуун олгоно гээд зогсож мэдэх л авлигач луйварчид Хүүк тэжээж дээ кккккк

  • З
    Зочин2 сар өмнө

    Хийх юмгүй дарга ард түмэн өлсөж үхлээ балай хог

  • Х
    Ха ха ха2 сар өмнө

    Манай энэ хүний тархи толгой зүгээр байгаа,төр шашин 2тусдаа гээд ,хэн хэнийгээ хүндэтгэн гээд үндсэн хуулиндаа хуульчилсан, тэгээд нэг шашины зан үйлд ач холбогдол өгөөд гүйгээд байгаа нь ойлгогдохгүй л байна, Монголчуудын 30хувь нь Христийн шашинтан болчихсон шүү дээ? ойрын өдрүүдээр хур бороо ихтэй ,хаа сайгүй л манан бууж ,солонго татаж байна шүү дээ?тэр битгий хэл манай хашаанд хүртэл, төрийн тэргүүн нь хүртэл ийм мухар сүсэгтэй байвал бидэнд ирээдүй байгаа юу?бид хэтрүүлэгээ больсон дээр байх аа

  • З
    Зочин2 сар өмнө

    тахилгын ажил эрч хүчтэй явах юмаа бусад ажил нь паг

  • З
    Зочин2 сар өмнө

    нуураас машин гаргаж дуусаагүй яльгүй дутуу байхад бензин бакы усан дотор нь онгойлгож үзээд бензин хөвүүлцэн солонгроод л байнлээ шд. тэвчээргүйн. уснаас гаргахад тав алхам үлдээд байхад тэсэхгүй усан дотор бак нээгээд.

  • З
    Зочин2 сар өмнө

    Улс нь дампуурч, ард иргэд нь ядуурч байхад энэ өөрийгөө баясгаад л явах юм даа, арай юм уу

  • З
    Зочин2 сар өмнө

    Удахгүй мах түлш цах дулааан хямдарна гэээд бод том том хуцхааар

  • З
    Зочиин2 сар өмнө

    Уул ус лус савдаг, хангай дэлхийгээ хайрлан хүндэлж байж бид оршин тогтноно. Хамгийн хүчирхэг зүйл бол байгалийн аугаа үзэгдэл билээ. Аргадаж тахих нь зөвөө

  • З
    Зочин2 сар өмнө

    Улс хөгжих саихан юмаа хад чулуу тахиад

  • З
    Зочин2 сар өмнө

    Уул,ус тахиж төмөр тараахаас өөр шидгүй хулгайч

  • Т
    ТАХИЛГА ГЭГЧ БУЗРЫН ИДЛЭГЭЭ БОЛЬЦГОО!!!2 сар өмнө

    Биднээс юу ч гуйгаагүй, заяаснаараа оршин байгаа баыгаль дэлхий, уул усыг минь ТАХИЖ БАЙНА ГЭЖ ҮЙ РЛНООРОО ЦУГЛАЖ ТАЛХЛАН ДОРОЙТУУЛЖ, ЭЛДЭВ ХООЛ УНД, ХОГ НОВШ, БААС ШЭЭСЭЭРЭЭ БУЗАРЛАХАА БОЛИОЧ ЭЭ ЭРГҮҮ СҮГҮҮД ЭЭ. ҮҮНИЙХЭЭ ДАЛИМД АВЛИГАЧ, ХУЛГАЙЧУУД ТА НАР УЛСЫН ХӨРӨНГӨӨС ӨМ ЦӨМ ХУЛГАЙЛЖ БАЙГАА ШҮҮ!!!