Дуу чимээний шаардлага хангахгүй, зөрчилтэй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгож эхэлжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
30
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/519192da85e62650big.jpg

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалтыг зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд дуу чимээний шаардлага хангахгүй, зөрчилтэй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгох арга хэмжээ авч байгаа юм байна.

Монгол Улсын MNS 4599:2026 "Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд" стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан яндан, дуу намсгуур гэмтсэн, эсхүл байхгүй болсон тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтын арга хэмжээ авч байгаа аж.

Иймд, замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ яндан, дуу намсгуурын бүрэн бүтэн байдлыг шалгаж, хууль, стандартын шаардлагыг мөрдөхийг анхааруулсан байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 сар өмнө

    UBN бүр энэ асуудлаар цаг хугацаа гаргаж нийтлэл бичмээр байна. Энэ мөнгөтэй айлын хулигаан, сахилаггүй хүүхдүүд хотын төв гудамжаар яндангийн дуу ихтэй мотоцикл, мопед, моторт пугуй, мөн машин унаж олон хүний унтаж амрах нойрыг хугаслаж өөрсдийн зугаа цэнгэлийг эдэлдэг боллоо. Бүр машинаар дрифт хийнэ. Ялангуяа хуучин уртцагааны гудамж, Занабазарын музей, Мобиком төв байр гэх мэт газарт. Монголын цагдааг тоож байгаа ч юм алга. Цаашид дууны давтамж өндөр техник хэрэгслийг хотын төв болон бусад хэсэгт бүр мөсөн хориглож мөн моторын өндөр багтаамжтай том оврын жип ангиллын амшиныг ч бүр мөсөн хоригломоор байна. Эдгээр тээврийн хэрэгсэл жишээ нь Мотобайкууд нь орон нутгийн замд, дрифт хийгчид нь цардсан тэр талбай дээрээ, их багтаамжийн мотортой тээврийн хэрэгсэл нь хөдөөний зам дээрээ л ашиглагдаж баймаар байна. Хотын төвд 2,5 моторын багтаамжаас дээш машиныг л хөдөлгөөнд оруулахыг зохицуулмаар байна. Энд автобус, ачааны тээврийн хэрэгслийг хэлээгүй болно.

  • З
    Зочин2 сар өмнө

    Мотоцикл

  • З
    Зочин2 сар өмнө

    Шөнийн цагаар амар тайван байдал алдагдуулсан маш чанга нүргээн чимээ дуу ихтэй, бараг энэ тэнд пуужин бөмбөг тэсрэх мэт дуутай Мотоциклуудад дууг нь намсгах торгох арга хэмжээ авч өгөөч