Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/38/Zamiintugjee.jpg

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

2026 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн хоногийн хугацаанд улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.