"Ковид-19 ба Хүний эрх" сэдэвт хүний эрхийн онлайн уулзалт болно

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/GettyImages-1212067257-2020-04-16-092848-1930355253.jpeg

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум ТББ-аас хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт арга хэмжээ цахимаар зохион байгуулагдана. 

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн уулзалтыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны пүрэв гарагт 14:00–16:00 цагт "КОВИД-19 БА ХҮНИЙ ЭРХ" сэдвээр зохион байгуулахаар товлолоо. Уулзалтын зочноор "Монголын Эмнести Интернэшнл" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г. Агар-Эрдэнэ нар оролцоно.

Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл ЭНД дарна уу.

Meeting ID: 920 4263 2132
Password: 490405

Эх сурвалж: Хүний эрхийн Үндэсний Комисс