БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 иргэнээ татаж авлаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/93584819_217564599502399_1117101468768272384_n-6upfbimg5hpy5nms3whz88d9712ft3gw296xpez9000-2020-04-16-154051-403713635.jpeg

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүллээ. Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд:

0-5 насны хүүхэд 5

5-18 насны 2

18-30 насны 19

30-45 насны 19

50-иас дээш насны 8

Өндөр настан 1

Жирэмсэн 1 хүн байна.

Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан байна. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.