БНХАУ-аас татан авсан иргэдийг Замын-үүдэд тусгаарлаж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/93856329_802835046792573_6920121173548204032_o-2020-04-17-160608-1918868515.jpeg

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын 58 иргэнээ татан авах үйл ажиллагааг Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2020.04.16-ны 17:30-21:00 цагийн хооронд зохион байгуулжээ. Үүний дагуу БНХАУ-аас ирсэн иргэдийг ​Замын-Үүд сумын "Амар стар" буудалд тусгаарлаж байгаа юм байна.

"Дэлгэрэхтех" ААН-ийн гурван автобусаар тээвэрлэсэн бөгөөд Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжсэн аж. Мөн "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу иргэд, ажиллах хүч, тээврийн хэрэгслүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийсэн байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам