Зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбаруудыг буулгаж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/93412122_3418918348135521_5010303281788878848_n-2020-04-20-144742-1874997443.jpeg
legacy:upload/images/ni/2020/04/20/93255344_3418918274802195_5634754048742653952_n-144526-458440577.jpeg

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гарсан тушаалын дагуу ажлын хэсэг гарч төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар авто замын дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан гадна хаяг, реклам чимэглэл, мэдээлэл, сурталчилгаа, байгууламжийн ашиглалтын байдлыг хянажээ.

Шалгалтаар нийт 368 ААНБ-ын 246 хаяг рекламны байгууламжийг буулгаж гудамж, явган хүний замыг чөлөөлсөн байна. 

Энэхүү ажилд Нийслэлийн Захирагчийн албаны ажлын хэсгээс гадна НМХГ, УБ хотын ЗАА, Хотын стандарт, инженерчлэлийн газар дүүргүүдийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцжээ. Хяналт, шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар