Их, дээд сургуулийн төгсөлтийн үйл ажиллагааг 6-р сарын 15-ны дотор цахимаар зохион байгуулна

Нийгэм
admin
Унших: 1 мин 57 сек
260
legacy:resources/images/news/5d0c8c92e01a9-2020-04-21-100951-1358126529.jpeg

БСШУС-ын сайдын их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай тушаал гарчээ. Үүнд оюутан элсүүлэхэд шаардагдах босго оноо болон төгсөлтийн үйл ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг их, дээд сургууль, коллежийн захирлуудад үүрэг болгосон байна.

1. 2020-2021 оны оны хичээлийн жилд баклаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоосугай.

2. Дараах арга хэмжээг авч ажиллахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосугай. Үүнд:

 ​2.1. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалт, суралцагчийн анги дэвших болон төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалт, төгсөлтийн бичиг баримтыг олгох үйл ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөрт багтаан цахим хэлбэрээр зохион байгуулж дуусгах;

2.2. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ын 4.1 дэх хэсэгт заасан оюутнуудыг хичээл сонголт болон төгсөлтийн шалгалтад бүрэн хамруулах;

2.3 Оюутны дотуур байранд амьдардаг оюутан, суралцагчийн эд зүйлсийг 2020 он 5-р сарын 15-ны өдөрт багтаан тухайн оюутанд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөний хүнд нь хүлээлгэн өгөх;

2.4 Элсэлтийн шалгалтын босго оноог Үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар тогтоож, удирдах зөвлөлөөр батлуулан, оюутан суралцагчдын хяналтын тоондоо багтаан нээлттэй, ил тод, цахим хэлбэрээр элсэлтийг зохион байгуулах;

2.5. Их, дээд сургууль, коллежийн сургалтыг цахимаар хэрэгжүүлсэнтэй холбогдон сргалтын болон дотуур байрны төлбөрийн асуудлыг оюутантай харилцан зөвшилцсөний үндсэн дээр уян хатан байдлаар зохицуулах;

2.6. Оны эхний хагас жилд зарцуулахаар төлөвлөсөн нэг удаагийн шинжтэй арга хэмжээ, бүх төрлийн уралдаан тэмцээн, сургалт-семинар, гадаад дотоод томилолт, тогтмол зардал /ус, цахилгаан, халаалт/ урсгал болон их засвар, тавилга тоног төхөөрөмж худалдан авах гэх мэт тэвчиж болох зардлыг хэмнэж, сургуулийн төсөвтөө тодотгол хийх асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх

3. Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн үйл ажиллагааг орон даяар цахим хэлбэрээр 2020 оны 7-р сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулахад удирдлагын дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэлийг танилцуулахыг Дээд боловсролын газар /Г.Батнэмэх/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаалын 2-т заасан арга хэмжээний хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагаас тайлан авч, үр дүнг 2020 оны 6-р сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Г.Энхжаргал/-т үүрэг болгосугай.

legacy:upload/images/ni/2020/04/21/93472716_243479873433174_3148297288091172864_n-100835-419756081.jpeg legacy:upload/images/ni/2020/04/21/93862674_233894097963944_8365950531390144512_n-110047-1450044393.jpeg
Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зүгээрл 8сард төгсий

  • З
    Зочин

    Tsahim hicheelee oilgohgu ch gh shig ter bol ta nariin asuudal. Bi ch gsn oyutan gehdee oilgod bolool bn. Internet buh yum hugjsun erin ued amidarch bj yasan biye daagaad surchij chaddaggui yum. Oyutan boltloo tiim yuma surahgui yuga hiij bsiin. OILGOHGUI BAINA GEDEG BOL UURSDUUS CHIN L BOLJ BAIGAA. Bitgii busadru buruugaa chiheed bai. Tegsnee inernetgui yasan iisen humuus baigaa bla bla. Teriig bol medej bn. Gehdee urd n suraad bolood bsn bizde. Ene ued hicheel ordgoroo orj bgaa shuudeee!!!! Yamar amralt bish deee. Hicheel oroh nuhtsuln uur bolson bolhoos bish. Geriin ajil enee tereee ta nariig hicheel hiiy engi tegii tsahimaar orhor achaalal ih bn geheer hench oilgono shude. Uchir zuggui geree tseverle, hooloo hii inge tege geed bga etseg eh hovorl bh. Ali boloh surah talaas chinl bodoj bgashd. 8sard tugsii ch geh shig surj chadaaguidee gomdollood bgamu haashen ta nariig tegj hen zugaatsuulhavde. Uursduu biye daaj suraagui bol hohino.

  • З
    Зочин

    Сүүлийн сем бол оюутнууд угаасаа аль хэдийн дүрээ олчихсон байгаа, өөрсдийгөө хангалттай аваад явчихна. Сүүл барьж явдаг хүмүүст бол хэзээ төгсөх бараг өөрсдөд нь ч хамаагүй биз.

  • З
    Зочин

    8sard tugsy gd bh yum oyutnuud chn tgd 8sar hurtel ajilchgu yuchgui demii bh bolchood bgzde ajil turul hiij uuriiguu ch boltugai awch ywah heregtei uchnuun zaluus bn

  • З
    зочин

    tsahim hicheelee oilghguu bhd yaaj togsoh shalaltandaa orhiinbee

  • З
    Зочин

    Zugr 8sardaa togsii tsahimr yuch oilghgui bn

  • З
    Зочин

    Ymarch medleg chadwargui gj oyutnuud ymar 4 jil hol horiond orson bish dee zoxix xemjeenii medleg ezemshchixsen xvmvvc bga gants semister xicheel online r vzlee geed ter medleggui mergejliin bus gsn vg bish

  • З
    Зөрчил

    3 жил хагас хангалттай юм бишүү ер нь. Сүүлийн семистр юуу л болов гэж юу л сурав гэж

  • З
    Зочин

    Zgr 8sard tugsy tghu?

  • Д
    Д

    Дуугай байх малаа

  • Д
    Д

    Хуцаад бган бэ? Дуугай төгсөөч малнуудаа дэлхий даяар хөл хориотой байхад та нарыг цэнгүүлээд байж байх уу?

  • З
    Зочин

    Дэмжиж байна. 8сар хүртэл сунжирч байснаас дээр.

  • З
    Зочин

    Ymarch medleg chawargui oyutnuuud tugusguj baigagaaa oilgoj bn uu bid nariiin huwid ch gesen haramsaltai bn mergejiliiiin humuuuus garah yostoi baital ymarch une tsenegui ym

  • З
    Зочин

    tugssun deer

  • B
    bi ch bas oyutan shde malnuda

    erguu har malnuud, hichneen surguuli bga bile bvgd 1 l udur 1l udur gd bhar yahiin, yawj malaa malla tehu

  • З
    Зочин

    зүгэээр л нүдээ аниад төгс гэж бга юмуу ... арай2

  • З
    Зочин

    Юун сонин юм яриад байгаа юм бэ? Төгсөж байгаа та нар бол хамаагүй төгсвөл төгс гэж байгаа юм уу? Диплом бичиж байгаа хүүхдүүд яах болж байна? 8 сард өвчин ч гайгүй болчих байх тэр үедээ төгсмөөр байна. Багш нартайгаа уулзаад хичээл нтрээ олигтойхон болгоод төгсмөөр байна. Төгсөлтийн талаарх энэ утгагүй шийдвэрийг цуцлуулах хүсэлтэй байна.

  • З
    Зочин

    Тийн шд захууд ажилж хөл хөдөлгөөнтэй байхад хүний ёсоор төгсгөөч. Нэг л өдөр болно шд

  • З
    Зочин

    Төгсөлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөчээ. Элсэлтийн талаар л бичсэн байна.

  • O
    Oyutan

    zuv

  • O
    Oyutan

    Arai shahuu yaruu tugsult tuluvlusun baina!

  • З
    Зочин

    Эсэргүүцэж байна

  • З
    Зочин

    vnen

  • З
    Зочин

    Yag zow

  • З
    Зочин

    Thh

  • З
    Зочин

    Юунд салхинд хөөгдсөн юм шиг ийм шийдвэр гаргадгийн саун фитнесээ нээж хаячхаад оюутан сурагчдаас л болсон юм шиг байгаад байхын бид хүний ёсоор төгсмөөр байна.