Ковид-19 халдварын эсрэг вакцины хоёрдугаар шатыг эхлүүлнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Untitled-1_mbJYUjs-2020-04-26-113748-1031605886.jpeg

Эрүүл мэндийн яхмнаас Ковид-19 халдварын тархалтын талаар ээлжит хэвлэлийн хурал хийж байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар 213 орны 2,483,039 халдвараар өвчилж, 170,512 хүн нас барж, 1.6 хүн хэвтэн эмчлүүлж байна.

ОХУ-д сүүлийн 4 цагийн дотор 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж 44 хүн нас барсан. Нийт 47000 гаруй тохиолол болжээ. Мөн Буриадад сүүлийн 24 цагийн дотор 28 тохиолдлоор нэмэгдэж нийт 153 боллоо. Энэ байдлыг ОХУ-ын ерөнхий нэрт биологич дүгнэхдээ өвчлөлийн тархалт Москвагаас гарч бусад газар тархан ирэх хоёроос гурван долоо хоногт халдварын тархалт дээд цэгтээ хүрнэ гэдгийг анхааруулсан байна.

Зургаан сарын нэгнээс эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн Ковид-19 халдварын эсрэг вакциныг сайн дурын хүмүүст туршиж вакцины хоёрдугаар шатыг эхлүүлнэ гэдгийг мэдэгджээ.

БНХАУ-д  эмнэлгээс эдгээд гарсан 161 хүний 22 хүнд Ковид-19 халдвар дахин илэрсэн байна.