Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Япон Улсын Засгийн газраас 670 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Япон Улсын Засгийн газраас коронавируст халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ үед Олон улсын байгууллагуудтай хамтран арга хэмжээ авах үүднээс Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан 670,680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдэв.
Япон Улсын Засгийн газраас өмнө нь манай улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэг (IFRC)-ийн шугамаар 235,000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байгаа билээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам




