Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах хөдөлгөөнийг ТҮР ХЯЗГААРЛАВ

Нийгэм
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/Badral-2020-04-21-203608-634959534.jpeg

УОК-ийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас 25-ны 06:00 цаг хүртэл хаахаар болжээ. Тодруулбал, энэ чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, галт тэрэгний тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа. 

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал энэ талаар "Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор Монгол Улсад ирсэн тээврийн жолоочид коронавирусний халдвар илэрсэн.

Иймд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ны 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.

Энэхүү хязгаарлалтын хугацаа хангалттай гэж үзэж байгаа учраас цаашид дахин сунгахгүй байх гэж найдаж байна" гэлээ.