“Мерси Кор Монгол” ОУБ-аас 36 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг хүлээлгэн өглөө

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/0123-2020-04-24-103431-175939843.jpeg

 “Мерси Кор Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд зориулж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар нэн шаардлагатай хамгаалах хэрэгслийн тусламжийг үзүүллээ.

Энэ хүрээнд нийтдээ 36 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг Ховд, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.

legacy:upload/images/ni/2020/04/24/0102-103408-647377490.jpeg

Тусламжинд зайнаас халуун хэмжигч, амны хаалт, нүдний шил, хамгаалалтын хувцас, бээлий, автомакс болон урьдчилан сэргийлэх сурталчилгааны материалууд багтсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.