Ц.Элбэгдорж өнөөдөр тусгаарлалтаас гарна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/15-2020-04-24-104920-65657161.jpeg

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр тусгаарлалтаас гарна. Тэрээр энэ сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүрийн нислэгээр эх орондоо ирсэн юм.

Ц.Элбэгдоржийг Баянгол дүүрэг дэх Toyoko Inn-д тусгаарласан юм. КОВИД-19-өөс сэргийлэх зорилгоор хилийн чанадаас ирсэн иргэдийг 21 хоногийн турш зочид буудлуудад тусгаарласан. Тэрээр дахин  14 хоног гэрийн хорионд байж, гадагш гарахгүй, гэртээ хүн урихгүй байх үүрэгтэй.