Д.Сарангэрэл: Коронавирусний халдвараар өвчилсөн ОЮУТАН ЭДГЭРЛЭЭ

Нийгэм
admin
Унших: 1 мин
40
legacy:resources/images/news/i9njcbi0-2020-04-25-155141-1700429810.jpeg

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан нэг өвчтөнөө эдгээн, сувилал руу шилжүүлж байгааг мэдээллээ.

Тэрбээр "Өнөөдөр манай ХӨСҮТ коронавирусын халдвартай бас нэгэн өвчтнөө эдгээж 14 хоногийн хяналтад сувилал руу шилжүүллээ. Энэ маань оюутан хүүхэд байгаа юм. Одоо ХӨСҮТ-ийнхэн маань бүх хүнээ хувийн хамгаалах хэрэгсэл өмсөж тайлах сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна. Баярлалаа, та бүхэндээ" гэж фейсбүүк хуудастаа нийтэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн тоо 37 байна. Үүнээс 8 иргэн нь эдгэрч, 29 иргэн үргэлжүүлэн эмчлүүлж байна. 

Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн 19 нь эмэгтэй, 18 нь эрэгтэй байна. Мөн дээрх иргэдийг насны бүлгээр нь харьцуулан авч үзвэл, 10-14 насны 2, 15-19 насны 7, 20-24 насны 13, 25-29 насны 2, 30-34 насны 5, 40-44 насны 1, 45-49 насны 2, 50-54 насны 2, 55-59 насны 1, 65-69 насны 1 өвчтөн халдвараар өвчилжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Урнаа

    Баярлалаа та бүхэн дээ мундаг зохион байгуулалттай та бүхэндээ үнэхээр их баярлаж бна болдог бол сайдаар удирдуулсан эрүүл мэндын баг энэ хэвээрээ л баймаар бна улам арвин туршлага хуримтлуулна багын хүн бүр бие биенээ сайн таньж мэднэ Гэвч сонгууль гэж 1 асуудал бна яамар ч юм бэ дээ хүмүүсээ энэ өвчиний эсрэг тэмцэж эсэргүүцэж байвал давалгаалаач сарангэрэлийн төлөө биш улс орныхоо төлөө сайдаар нь авч үлдмээр л бна

  • З
    Зочин

    Sain bn uu .Saidaa ta nartaa ukam ih amjilt husie.Suvlaliig neen gedeg buruu olon hun neg dor .tsuglaraad.baar .den buudaluud oroi udesh arhi uusan humuus shunu orlilduul duuldah yamaa arhiig zarahfui baij boldgui yamuu

  • Я
    Ялалт Баярлалаа

    Баярлалаа. Буян тань дэлгэрэгдээ

  • Х
    Харц ард.

    Та бүхэнд ажлын амжилт хүсэе.Манай эмч нар чаддаг гэдгийг олон улсын хэмжээнд харуулж чадаж бга гавьяаг тань ард түмэн зүй ёсоор үнэлж та нарыгаа хүндэтгэж бга шүү.