ЦЕГ: Бага насны хүүхэд ӨЛСӨЖ нас барсан гэх мэдээлэл ХУДАЛ

Нийгэм
admin
Унших: 1 мин
50
legacy:resources/images/news/rsz_shitota-yuri-p0hdztr46cw-unsplash-2020-04-25-203050-1584690032.jpeg
legacy:upload/images/ni/2020/04/25/shitota-yuri-p0hDztR46cw-unsplash-202822-1086358044.jpeg

Өнгөрөгч амралтын өдөр Баянзүрх дүүрэгт бага насны (11 сартай) хүүхэд  өлсөж буюу шүүх эмнэлгийн шинжилгээгээр хэзээ сүүлд хоол идсэн нь мэдэгдэхгүй, ходоод нь хоосон байдалтай эндсэн тохиолдол гарсан тухай мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотой ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс залруулга хийжээ. Залруулгад "‪БЗД-ийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд 72 цаг хоол идээгүйн улмаас "Өлсөж" нас барсан гэсэн мэдээлэл нь ХУДАЛ мэдээлэл болно" гэсэн байна. 

Түүнчлэн өвчний улмаас нас барсан хүүхдийн талаар ийм ташаа мэдээлэл гарсанд ар гэрийн зүгээс маш их гомдолтой байгаа талаар дурджээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Г.Гучин-Ес

    Хүүхэд өлбөрч үхжээ гэх мэдээлэлд дүүргийг бол бичсэн. Хороо, гудамжны хаяг, эцэг эхийн талаар хэн ч, юу ч яриагүй, дурдаагүй байхад хаанаас ямар аав ээжүүд гарч ирээд гомдоод унав даа. Магадгүй цагдаа нар хаяг усыг нь тогтоогоод бодит явдалтай танилцсан байж таарна. Гэлээ гээд архичин гэр бүлд өсөж яваа бага насны хүүхдүүдэд ийм аюумшигт явдал тохиолдохгүй гэх баталгаа хаа байна. Ийм нөхцөлд амьдарч байгаа хэдээс хэдэн насны хичнээн хүүхэд УБ-т байна вэ. Хэн тэднийг /архичн аав ээж, ах дүүс л биш шүү/ анхаарч, асран хамгаалах ёстой юм бэ. Ямар хуулийн зохицуулалтаар үүнийг шийдэх вэ. Асуулт их байна. Худал мэдээлэл байсан гэх албаны хөлдүү үг хэнд ч хэрэггүй

  • З
    Зочин

    Hydal medee taraacan etgeediig zurctliin hyyliar hariytclaga tooct HD dry

  • З
    Зочин

    Худлаа нууж бгаа ш дээээ

  • З
    Зочин

    Цуурхал тараагчийг олж арга хэмжээ ав.Нийгмийн сэтгэл зүйг их цочироосон шүү.

  • З
    Зочин

    Юуны учрыг мэдэхгүй байж хувь хүний муу асуудлыг төр засгийн буруу болгож е/с Хүрэлсүхэд сануулга болгож бичээд байсан. Ийм сонин сэтгэлгээ гаргаж болохгүй. УМ МА НИ БАД МИ ХУМ