Москвагаас ирсэн дахин нэг оюутанд Ковид-19 илэрлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1Untitled-2020-04-26-113313-1664067249.png

ЭМЯ-наас Ковид-19 халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг задалсан юм. Тэрээр:

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймагт нээгдсэн лабраториудад нийт 209 шинжилгээ хийсэн байна. Үүнд дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн тандалтын зорилгоор Налайх, Баянгол, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс 9 сорьц цуглуулан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Мөн Дархан-Уул аймгийн вируслогийн лабраторид Алтанбулгийн боомтоор орж ирсэн 32 хүний шинжилгээ хийсэн Ковид-19 илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүн, ажиглах байранд байгаа 137 нийт, 167 хүнд давтан шинжилгээ хийснээс 166-д нь коронавирус илрээгүй. Харин Москвагаас ирсэн нэг оюутанд 3 дахь давтан шинжилгээгээр Ковид-19 илэрлээ.” гэв.

Ийнхүү өмнөх тохиолдлуудтай нийлээд Москвагаас ирсэн 21 оюутанд коронавирус илэрч, манай улсад нийтдээ 38 тохиолдол бүртгэгдлээ.