УБ-Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/95248761_2379012722391656_3134546503616430080_o-2020-04-30-111826-765888135.jpeg

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-301 тусгай үүргийн онгоц 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч тандалт хийхээр нислэгийн багт орж явлаа. ОМ-301 нислэгийн нийт 224 зорчигч, нислэгийн багийн бүрэлдэхүүний биеийн халууныг термо-камераар хэмжиж эрүүл мэндийн хуудас бөглүүлж авч тандалт хийж ажиллалаа.

Тандалтын явцад халуунтай /+37 хэмээс дээш/ болон өвчний шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар