"Анх-Отгон" Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр нутаг буцна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
40
legacy:resources/images/news/1200px-Mongolian_Airlines_Boeing_767_Kustov (1)-2020-05-01-150253-1332824928.jpeg

Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц улсын иргэн буюу "Анх-Отгон" маргааш нутаг буцна. 

Монгол Улсад өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, "Бадрах Энержи" ХХК-д ажилладаг Франц улсын амралтаараа нутаг буцаж иртэл коронавирусний халдвар илэрсэн.

Халдвартай нь тогтоогдсон франц иргэн ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрчээ. Дөрөвдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-ээс гарч, үргэлжлүүлэн "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байгаа юм.

Тэрбээр маргааш нисэх Улаанбаатар - Франкфуртийн тусгай үүргийн онгоцоор нутаг буцахаар болсон байна.

У.БИЛГҮҮН

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баярлав

    Энэ хүнийг л хүргэх онгоц байж дээ. Их буянтай хүн байна шүү! Монгол иргэдийг нутаг буцах боломжийг нээж өглөө!

  • З
    Зочин

    Монголын эмч нар чадвартайгаа нотоллоо. Сайн яваарай. Харин монголд дахиад битгий гай тариарай. Уранаа зогсоож буян болоорой. Бурхан харж байгаа шүү

  • З
    зочин

    ашгүй зайлаа юу. тэр гамшиг дагуулсан компаниа аваад яваарай

  • З
    Зочин

    Дахиад битгий ирээрэй