Үзэгчдийн саналаар Э.Дашням шоуг үргэлжлүүлэх эрхтэй боллоо

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
70
legacy:resources/images/news/95593592_938922736562614_529523056180199424_o-2020-05-03-212438-2033040392.jpeg

Д.Уламбаяр шүүгч, дасгалжуулагчид шүүрүүлж онцгой боломжийг гартаа атгасан уртын дуучин Э.Дашням монгол түмнийг бахархуулсаар байна.

Тэрээр Knock Out шатны тайзнаа дуучин Б.Цэцэгмаагийн "Нэр үгүй салхи", Монгол ардын дуу "Гавалмаа" дуунуудыг хослуулан дууллаа. Монголынхоо өв соёлыг дэлхийн тайзнаа хүргэсэн Э.Дашням үзэгчдийн саналаар шоуг үргэлжлүүлэх эрхтэй боллоо. Мөн оролцогч С.Марал-Од шүүгч, дасгалжуулагч Д.Уламбаярын саналаар шоуг үргэлжлүүлэхээр болсон юм. 

Харин шүүгч, дасгалжуулагч Укагийн багийн Б.Билгүүн, Г.Одбаяр, Л.Сэржмядаг нар шоуг үргэлжлүүлэх боломжгүй болов.

Ирэх долоо хоногт шүүгч, дасгалжуулагч, Төрийн соёрхолт Д.Болдын багийн таван оролцогч өрсөлдөх болно.

У.БИЛГҮҮН

tenx-hd
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    баяр хүргэе олон хүний итгэлийг алдаваа уртын дуунд дуртай ард түмэн шүү дээ бид чинь

  • З
    Зочин

    баяр хүргьe

  • З
    Зочин

    Dashnyam

  • З
    Зочин

    Б.Дамдинсүрэн гуайн зээ биш гэсэн шүү

  • З
    Зочин

    Мундаг дуучин. Амжилт

  • Т
    туяа

    мундаг.монгол ялна.

  • З
    Зочин

    Gaihaltai...demjsn hvn maani garchihlaa