Д.Нямхүү: Франкфуртээс ирсэн иргэнээс халдвар илэрч, тохиолдлын тоо 41 боллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/EMY_8021-113437-1772738478-2020-06-22-114024-1662731263.jpeg

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавирусний халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусний халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон хариуг мэдээлэв. 

Тэрбээр “Өчигдөр вирус судлалын таван лабораторид буюу ХӨСҮТ-ийн 2, ЗӨСҮТ-ийн 1, Дорнод, Дархан-Уул аймгийн лабораторид 307 шинжилгээ хийсэн. Тусгай үүргийн онцгоцоор ирсэн 275 иргэнд, Дорнод аймагт харуулдан тандалтын зорилгоор хийсэн 6 шинжилгээнд халдвар илрээгүй. 

Дорнод аймагт “Петрочайна Дайчин Тамсаг” ХХК-ийн жолоочид шинж тэмдэг илэрсэн талаар мэдээлэл гарсан. Халуун орчинд ажиллаж байгаад хүйтэн мөстэй ундаа уусны улмаас хоолой өвдөж, халуурсан байна.

Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусний халдвар илэрлээ. Ийнхүү батлагдсан тохиолдол 41 болж, 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа” гэв.

ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ҮЗЭХ: