Сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагчийг нууж, хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдав

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/IMG_5354-scaled-2020-05-05-120016-1801614258.jpeg

Сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагчийг нууж, хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдав.

Тодруулбал, Замын-Үүд боомтоор энэ сарын 04-ний өдөр иргэн А нь экспортлогч орны чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй 600 кг /50 хайрцаг/ сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагч 80 кг /4хайрцаг/-ыг бусад бараа бүтээгдэхүүнээр нуун далдаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн хураан авлаа.

Эх сурвалж: МХЕГ

У.БИЛГҮҮН