Өнөөдөр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэхийг шийднэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/ad57dad1b0bb57b60a8499bae111ba1a_20200227090943-2020-05-06-090003-1816706774.jpeg

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. Өнөөдрийн хурлаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх тухай УОК-оос гаргасан шийдвэрийг хэлэлцэж батлах юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Өнгөрсөн Даваа гарагт УОК мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргасан. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа. Тодруулбал 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас “сургалтын төв”-ийг хасаж тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулснаар УОК-ын дээрх тогтоол хүчин төгөлдөр болох юм.

Манай улсад мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1,088 сургалтын төв байдаг.