БНСУ сургуулиудаа үе шаттайгаар нээнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Б.Янжмаа-2020-06-06-121318-2049061887.jpeg

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дэлхий дахинд болж буй үйл явдлын талаар мэдээлэл хүргэж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: ОХУ-д өнгөрсөн 24 цагт 10100 гаруй шинэ тохиолдол, 94 нас баралт шинээр бүртгэгдэж нас барсан хүний тоо 1000 давлаа. АНУ-д 1.2 сая хүн халдвар авч, 71 мянга гаруй хүн нас барлаа. CNN-ийн мэдээлснээр АНУ-ын 50 муж улсын 46 нь энэ хичээлийн жилийг хаах нь зөв гэсэн шийдвэр гаргажээ. БНСУ-д сүүлийн хоёр өдөр дотоодод халдвар гараагүй ба гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 3 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Солонгост ирэх лхагва гарагаас эхлэн сургуулиудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ гэж мэдээллээ.