Call Pro компани гадаадад байгаа монголчуудад зориулж "Shuurhai 119" аппликейшн бүтээжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/-96601579_2922308027851630_752680253981196288_o-2020-05-06-124742-1068092035.jpeg

Монгол улсын Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран Ковид-19-ийн зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах ажилуулаад багагүй хугацаа өнгөрсөн билээ.

Тэгвэл энэ удаа Call Pro компани нийгмийн хариуцлагын хүрээнд гадаадад буй монгол иргэдэд зориулан Ковид-19-ийн мэдээлэл авах "Shuurhai 119" аппликейшн бүтээжээ.

Ингэснээр дэлхийн хаанаас ч 24 цаг 7 өдрийн туршид уг аппликейшнаар үнэ төлбөргүй мэдээлэл авах боломжтой боллоо.

Гар утсандаа татаж авах холбоос: http://onelink.to/49gcuj