“Алтан нар” одонгоор дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг шагналаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/-07052020-1588828860-2002978982-byambadelger_altannar-2020-05-07-142501-161448438.jpeg
legacy:upload/images/ni/2020/05/07/byambadelger-132120-1555197613-142302-1628746191.jpeg

Монголын паралимпийн хорооноос дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагналаа.

Сэр-Од овогтой Бямбадэлгэр нь дохионы хэлний хэлмэрчээр 1992 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 1998 оноос хойш Ийгл Телевиз, 2010 оноос хойш Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизэд мэдээний хөтлөгч-хэлмэрчээр ажиллаж байна.

Тэрбээр одоо Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг.