Ковид-19 туссан монгол иргэн АНУ-аас 119 апп-аар холбогдож мэдээлэл авчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/.32-2020-05-08-121004-1325385805.png

Өнөөдөр ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

"Манай улсад ажиглалтад 987 хүн байна. Өчигдөр 72 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор ажиглалтын байранд 1 их эмч, 26 резидент эмч ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгээс 11 эмч ажиллаж, нийт 3800 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн." гэлээ.

Мөн Ковид-19-ийн зөвлөгөө, тусламж үзүүлэх 119 дугаарт сүүлийн 24 цагийн хугацаанд 313 дуудлага ирсэн байна. Үүнээс гадна Call Pro компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээсэн гадаадаас холбогдох боломжтой 119 апп-аар 2 улсаас 9 дуудлага иржээ. Үүнд АНУ-аас 6, Швед улсаас 2 иргэн холбогдсон байна. Тэдгээрийн дундаас АНУ-аас холбогдсон нэг иргэн коронавирус туссан нь тогтоогдсон тул, эмчилгээний зөвлөгөө авчээ.