Төмөр замын тээврийн орлого 7.4 хувиар өсжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Zurag-1-2020-02-03-104934-1225111273.jpeg

ҮСХ-ноос мэдээлсэн 2020 оны эхний дөрвөн сарын тээврийн статистик мэдээллийг танилцуулж байна.

legacy:upload/images/ni/2020/05/11/96121163_2713024355490657_1623352974799536128_n-104128-268536287.png

2020 оны эхний 4 сард төмөр замын тээврээр 9.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 794.8 (9.1%) мянган тонноор өсжээ. Мөн төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 900.3 (28.6%) мянган тонн, импортын ачаа 51.2 (6.0%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Төмөр замын тээврээр зорчигчид 2020 оны эхний 4 сард 556.1 (давхардсан тоо) мянга болж өмнөх оны мөн үеэс 207.8 (27.2%) мянган хүнээр буурсан байна. Төмөр замын тээврээр зорчигчид буурахад  орон нутгийн зорчигчид 194.1 (26.3%) мянган хүнээр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Тээврийн орлого 2020 оны эхний 4 сард 235.9 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 16.3 (7.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал төмрийн хүдэр, жонш, нүүрсний тээвэрлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

У.БИЛГҮҮН