Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 21 км төмөр замыг угсарлаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/552-2020-05-11-125051-512749558.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон албаны бусад хүмүүс энэ сарын 9, 10-ны амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын ажлын явцтай газар дээр нь танилцсан байна.

Төмөр замын дэд бүтцийг угсарч буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 4 бригад эхний 21 км төмөр замыг угсарч дуусаад байгаа аж.

legacy:upload/images/ni/2020/05/11/104-125037-1022218126.jpeg legacy:upload/images/ni/2020/05/11/96781786_818268091915935_1166801627726741504_o-125021-39505205.jpeg

Өнөөдрийн байдлаар тус төслийн хэмжээнд 3000 орчим хүн хүч, 1000 гаруй техник ажиллаж байгаа юм байна.