С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/349ff6_480_x974-2020-07-06-172342-950714872.jpeg

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр С.Баяр, Ч.Давааням нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 09.00 цагт эхэлсэн. 

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 8 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:

Өнөөдөр буюу 2020-05-11-ний өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хурлыг 2020-05-25-ны 09 цагт хийхээр товлосон байна.

Нийслэлийн прокурорын газраас Ч.Давааням нарт Эрүүгийн хууль (2002 он) 263.2, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18.6-2.3, 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн юм.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар