Б.Хурц нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5d37bbbf88159-2020-05-13-101430-1753540255.jpeg

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авчээ.

Улмаар уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагт товлосон байна.

Хэргийг сануулахад, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.