Сэлэнгэ голд загасчилж яваад амиа алджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Selenga2-2020-05-14-083020-382213492.jpeg

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б /56 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад амиа алджээ. 

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар Сэлэнгэ голд живсэн байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон аж.

Тухайн иргэний цогцос Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 4 км-т/ усны мандал дээр гарч ирсэн тухай дуудлагыг тавдугаар сарын 13-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 17:23 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.

У.БИЛГҮҮН