ШУУРХАЙ: ОХУ-аас ирсэн оюутнуудын 55-д нь халдвар илэрч, тохиолдлын тоо 98 боллоо

Нийгэм
admin
Унших: 2 мин 24 сек
300
legacy:Амараа зураг/нямхүү.jpg

ЭМЯ-наас шуурхай мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг 18 оюутнаас халдвар илэрсэн талаар 11:00 цагаас мэдээлсэн. Үүн дээр нэмэгдэж үдээс хойшхи шинжилгээний хариу гарч, 37 хүнд халдвар илэрлээ. Ингэснээр нийт ирсэн 347 гаруй оюутнуудын 55-д нь халдвар илрэв.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 98 тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Үүнээс 15 нь эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжээд байна. ХӨСҮТ-д үлдсэн 83 иргэн тусгаарлагдан, эмчлүүлж байна” гэв.

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСНИЙ 61 ТОХИОЛДОЛ ХЭРХЭН БҮРТГЭГДСЭН БЭ?

2020.03.10. Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс халдвар илэрч манай анхны тохиолдол болж бүртгэгдэв.
2020.03.16. Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс халдвар илрэв. 
2020.03.17. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илрэв.
2020.03.18. Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирусний халдвар илрэв. 
2020.03.21. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс халдвар илрэв. 
2020.03.26. Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусний халдвар тохиолдол илэрч 11 дэх тохиолдол бүртгэгдэв. 
2020.03.28. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
2020.04.01. Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрчээ. 
2020.04.06. ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илрэв.
2020.04.08. Алтанбулагийн хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
2020.04.13. 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 
2020.04.14. Дөрөвдүгээр сарын 13-нд ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
2020.04.16. ОХУ-аас ирж "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
2020.04.19. ОХУ-аас ирж тусгаарлагдсан дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
2020.04.20. ОХУ-аас ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрэв.
2020.04.21. Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.22. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн эхнэрт халдвар илрэв.
2020.04.24. ОХУ-аас ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан оюутны гурав дахь шинжилгээнд коронавирус илэрч, 36 дахь тохиолдол бүртгэгдэв
2020.04.25. Москва хотод суралцдаг оюутанд халдвар илэрч 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
2020.04.26. Мөн Москва хотод суралцдаг оюутны гурав дахь шинжилгээнд халдвар илрэв. 
2020.05.02. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илрэв. 
2020.05.04. Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
2020.05.05. Франкфуртээс тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнд коронавирусний халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдэв.
2020.05.05. Тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, 42 дэх тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.14. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэний давтан шинжилгээнээс халдвар илрэв.
2020.05.14. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг 18 оюутанд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 61 болов. 

Б.ЛХАГВАЦЭРЭН

Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Uuruu ah duutei bhdaa .heniich huuhed hand ijil bj bolno stee. .hen uheesee gej bodhovdee

  • З
    Зочин

    Hurdan edgereeree...irsendee bolchdee.

  • З
    зочин

    юм учиртай чи энэнийхээ хариуг хүртэнээ. наад хараал чинь чамайг өөрийг чинь аван одох болно доо

  • З
    зочин

    харин ч өвчлөл их гарч байгаа газраас иргэдээ өвчин авахаас өмнө цаг алдалгүй авах хэрэгтэй шдээ. хүний газар манай иргэдийг өвдөхөд тоохгүй шпдээ амиа бодогчоо

  • З
    Зочин

    Сайн дураараа ч гэсэн сурахаа явсан оюутнуудыг маань үнэ төлбөргүй авчирсан оросууддаа баярлахаас яахавдээ хэн нэгний маань амин хайртай үрс л явж байгаа шүүдээ зайлуул

  • З
    Зочин

    Хөөе чи хүн мөн үү. Хамгийн муу адгууснаас долоон дор

  • З
    Зочин

    Энэ ёрын амьтан юу вэ. Хүн мөн үү

  • З
    Зочин

    Тэнэг хувта бодогч. Гай зовлон хэнд ч ирдэгийг мэдрээсэй

  • З
    Зочин

    Халдвар хамгаалалтын дэглэмээ сайн барих хэрэгтэй. Эх орон нэгтнээ авчич бгаа нь маш зөв. Би үхэхээр чи үх гэж амиа бодож болохгүй.

  • З
    Зочин

    Тураг ядарвал уул аа Хүн ядарвал нутгаа барааддаг шүү!

  • A
    Ankhtsetseg

    Ашгүй дээ авчирсан нь болж дээ. Түргэн эдгэрэх болтугай. Манай эмч нар мундаг шүү. Бүгдэд нь амжилт.

  • З
    Зочин

    Odoo awch ireheel bolichiholdoo

  • Ц
    цэцэгмаа

    одоо гаднаас авахаа болиоч сайн дураарай явсан хүмүүс яаадгийм энд байгаа хүмүүсэд халдвар тарвал яах болж бна сонгуулийн шоовуугаа болиоч

  • З
    Зочин

    eooooe aldchiwdaa Sarangerel saidaa zaawal owchlol ihtei ornoos hvn zoogood oor irvvl hvnd ind tendhiin orond zondoo l bn shdee solongost bga hvmvvseesee awaachee

  • C
    chi novsh

    uuriiguu medsen uu. ch 99 dehi ni

  • З
    Зочин

    Залуус эдгэрэх нь хурдан байх болтугай. Эмнэлгиын Дотоод эрүүл ахуй хяналтаа л дахин дахин сайжруулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Bolj bna udahgui 10000 hureesei

  • З
    зочин

    Мөн ч хэцүү юм болж байна аа? Дотроосоо тархчих вэ дээ?

  • Z
    Zochin

    Oros saindaa ch bish unegui avchirlaa gej hoortsgoogood bsan ingej balrah gej ymar aimaar too ve dahiad he'd nemegdehiig medehgui.

  • Г
    Гантөгс

    Ирэгдээ татаж авхан зөв биднийл ах дүүс шүү дээ хурдан идгээрэй....

  • З
    Зочин

    Baga bagaar avchirahgvj bol odoo bvvr diildeh ee boliloo shv emneleg emch nar hvreltseh ee boliloo odoo tvr hvmvvs ee avchirah aa zogsoo yalaanguyaa naad orosoos oo

  • З
    Зочин

    edgeej baigaa gej xudlaa yarixaan bolichixooch ugaasaa onoshloxod ch edgeexed ch xundremtei gedgiig ni medseer baij . ta nart itgex arga alga but edgeelee gej baigaamdaa icheech ta nar

  • N
    Naagii

    duraaraa ywaagvi naad oyutbuud chne

  • Э
    Эмч

    Эмч нартаа л санаа зовжийноо. Эмнэлгээсээ гадагшаа алдчихгүй л бол яахав дээ.

  • Z
    Zochin

    Hooe pizdaanuudaa gadnaas oorsdoo sain duraara yawj ircheed ergeed mongolchuudad gai boltsgoogood naad pizdaanuuda zoovorloj oruulj irehee zogsoo!!!

  • C
    Chimgee

    Iwchin helj irdeggui yum ene huuhduudded buruu yu baina hurdan edgeerei huuhduudee

  • О
    Оюун

    Хүнд байгаа энэ үeд эвтэй байж хамтран зүтгэвэл аюул холдно байх ахан дүүсээ хэцүү үeд хүчтэй байцгаая

  • З
    Зочин

    Yanaa ymar tvgshvvttei yum be odoo gadaadaas zoowrlhoo bolimoor bn heden hvnees bolj mongol uls svirliin irmegt bnshde

  • З
    Зочин

    Ymar aimaar ym be genet ingej iheer nemegdeed bhdaa yahaw dee hariutslagagvi bna daa ene oyutnuud ar ger eh ornoo bodohgvi ene zaluu hvmvvs 41 honogiin daraa gertee garaad hariutslagataigaar geriin deglemee barihuu gdeg ergelzeetei l bna daa yaanaa

  • N
    Naran Gantsetseg

    Odoo ard tvmen haldwaraas sai segiileh nohtsol vvslee 3000000 say hvn amtai ulsad ih tsohilt bolj baina gej heliy