ОХУ-аас орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/cpgm6g_97847551_3008232725934385_4585993120335790080_o_x974-2020-05-15-083808-1213574427.jpeg

Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас монгол иргэдээ Алтанбулаг боомтоор авч эхэллээ.

Тус боомтоор өчигдөр 205 иргэн эх орондоо ирсэн байна. Тэдний эрүүл мэндийн байдалд тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авснаар

2 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Сэлэнгэ аймагт,

13 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Дархан-Уул аймагт,

ажиглалтад 129 иргэнийг Баянбуурал амралтад,

61 иргэнийг Орхон аймагт тусгаарлажээ.

Эх сурвалж: Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба