Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий зэрэг аймгуудын замыг хаажээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:post/чи/5fab6597de456.jpeg

Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор УЦУОШГ-аас ард иргэдэд хандан анхааруулга, зөвлөмж өгч байна. Учир нь энэ оны тавдугаар сарын 15-нд салхи баруун хойноос секундэд 26-28 метр, зарим үед 34 м/сек хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Агаарын температур 15-нд өдөртөө 18-23 градус, шөнөдөө эрс сэрүүсч 1-6  хэм дулаан байна. Харин 16-нд салхины хурд 16-18 м/сек, төв болон өмнөд хэсгээр шороон шуурга хойд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурна. Цаашдаа 17-нд нийт нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа ажээ.

Тиймээс Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэргийлэх үүднээс Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогссон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлжээ.

legacy:upload/images/ni/2020/05/15/EYByjckb1-151600-500863611.jpeg